Friday, June 6, 2008

Бяцхан сургаал

Блогийг өөрийгөө илэрхийлж сурах зорилгоор нээсэн боловч бичлэг оруулахгүй явсаар байтал хоног сар талийжээ :-)

Хаанахын хэнийхийг мэдэхгүй юм. Таалагдсан болохоор орууллаа.

Булаг усны цутгалан сєргєж ордог жамгvй,
Буунаас гарсан сум сєєргєє ирдэг замгvй,
Булт олны ёсыг ганц бие зогсоохгvй,
Буруу зєв хоёрыг нэгэн дор шийдэхгvй,
Бузрын нvх рvv єєрийгєє єєрєє тvлхэх хэрэггvй,
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггvй!
Алт алт гэвч алт хэвээр ургадаггvй,
Арслан, заан гэвч хvчтэн хэвээр тєрдєггvй,
Амьд байгалийн хуулийг хvний хvv тэрсэхгvй,
Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгvй,
Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггvй,
Алдсан хойноо харин тvvнээ давтах хэрэггvй,
Би л айдаггvй хvн гэж сармагчин мэт загнасаар,
Бие амьдрал хоёроо дэмий сvйтгээд яахав,
Алдаж буруудах вий гэж юм бvхнээс айсаар
Ахиж олдохгvй насаа аргамжиж хvлээд ч яахав,
Наргих ёстой газраа наргисан шиг нарги!
Найман настай балчир шиг бодох юмгvй жарга!
Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ!
Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ!
Хvсэл бvтээл хоёртоо эзэн нь болж сур!
Хvн урьд нь бvтээснийг заавал давуулахыг зорь!
Мэдлэг бvхнээс амсаж мэдэхийн дайтай мэд!
Мэдсэн хvний дэргэд ч мэргэдийн дайтай зэрэгц!
Єєрєє тамхи татдаг бол єрєєлєєс гал битгий гуй!
Єрєєл чинь хэрэв гуйвал ялихгvй битгий харамла!
Євєр тvрий хоосон бол шалигийн зvйлс бvv шохоорх!
Єр зээл ихтэй бол нэгэн газар бvv суу!
Архинд хэрвээ дуртай бол уухын эрдмийг бас сур!
Амьтан бvхний тvрvvнд унахын эрдмийг бvv vзvvл!
Аяган дахиа хоословч лонхон дахиа хоослолгvй
Ахиад маргааш єглєє нь дотроо засахаа бод!
Эхнэрт хэрвээ дуртай бол энхрийлэхийн эрдмийг сур!
Эрэгчин адгуустай адилхан зайдагнахаа бvv яар!
Энэ шєнє єнгєрєвч ертєнцийн маргааш олон,
Эргээд хэзээ ч магадгvй уулзана гэдгээ бод!
Ав! гэсний нь зоргоор хvнээс юм авахдаа чи
Авдар савыг хоослоод бvгдийг нь авахгvйн учир
Аль! гэсний нь зоргоор хvнд юмаа єгєхдєє чи
Ар талд нь бас єєртєє vлдээхээн бод!
Єєрийн нутагт явахдаа хvний хvнийг хайрла!
Хvний газар явахдаа нутгийн нэрийг хайрла!
Эцэг нь vгvй хvvхэд эхээс тєрєх ёсон байвч
Нутаг нь vгvй хvн хорвоод байдаг учиргvй!
Єєрєє цадах тусмаа єлєн хvнийг єрєвд!
Єлсєх цагтаа харин цатгаланд бvv хонзогно!
Єнгєтэй хувцас ємсєєд тостоос холуур яв!
Єєрєє тостой бол харин єнгєтєєс бvv дєл!
Нэг идэх хоол бол хугас єдрийн хань,
Нэг ємсєх хувцас бол хагас жилийн хань,
Нэг олдох нэр бол хамаг насны хань
Нэр vлдэж,бие vхдэгийг бvv март!